Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл АНУ-ын боловсруулсан, Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн Газын дайныг зогсоох төлөвлөгөө бүхий тогтоолыг баталж, Газад олон улсын тогтворжуулах хүчин байршуулахыг зөвшөөрлөө.
Израил болон ХАМАС өнгөрсөн сард Трампын 20 заалт бүхий төлөвлөгөөний эхний үе шат буюу хоёр жил үргэлжилсэн дайны гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллуулахаар тохирсон. Харин НҮБ-ын энэ тогтоол нь шилжилтийн байгууллагыг хууль ёсны болгох, Газ руу цэрэг илгээх улсуудад баталгаа өгөх ач холбогдолтой гэж үзэж байна.
АНУ-ын НҮБ дахь элчин Майк Уолтц энэ тогтоолын талаар Палестин өөртөө засах замыг нээж, Газ терроризмын сүүдрээс ангид, аюулгүй хөгжин цэцэглэх боломжтой болно гэж онцоллоо.
Эх сурвалж: Reuters