Live
НИЙГЭМ

ЭЦА: Зөрчлийн хуулиар цахим мөрийтэй тоглоомд оролцсон иргэн бүр хариуцлага хүлээнэ

ЭЦА-наас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр,

  • Мөрийтэй тоглоом зохион байгуулсан 43 сайтыг хаасан,
  • Компанийн захирлууд мөрийтэй тоглосоноор ААН дампуурч байгаа бол иргэд мөрийнд тавих мөнгөө олох гэж залилангийн хэрэг хийж байна,
  • Өдөрт банкны 1000 гаруй дансаар мөрийтийн тоглоомтой холбоотой гүйлгээ хийгдэж байгааг тогтоосон зэрэг мэдээллийг өглөө.

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан этгээдүүдэд болон тоглосон иргэдэд Зөрчлийн хуулиар хариуцлах тооцох аж.

Монгол Улсын Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахыг эрүүгийн гэмт хэрэгт тооцон хуульчилсан байдаг. 

Хэрэв цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох юм. Уг хуулийн заалтад  “Мөрийтэй тоглоом зохион байгуулах нь,

  • 1. Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 2. Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet