Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

БНХАУ-д айлчилж буй Испанийн хаан VI Филиппийг тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпин хүлээн авч уулзлаа. Филипп сүүлийн 18 жилийн хугацаанд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн анхны Испанийн хаан болж байна. 

Ши Жиньпин “Хятад, Испани хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлийг илүү бат бөх, хүчтэй, нөлөөтэй болгох боломжтой” гэж мэдэгджээ.
Уулзалтын дараа хоёр тал хүнсний аюулгүй байдал, хэл соёл болон боловсрол, сансрын судалгааны чиглэлд хамтран ажиллах 10 гэрээ байгууллаа. 

Энэхүү айлчлалаас харвал, Хятад цаашид Испанитай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх төлөвтэй гэж ажиглагчид онцолж буй. Хятад улсын хувьд Европын холбоотой цахилгаан автомашины салбарын тарифын маргаанаа намжаах, эдийн засгийн дарамтаа багасгахын тулд шинэ түншлэл хайж байгаа юм. 

Харин Испани сүүлийн саруудад Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөж, гадаад бодлогын шинэ хөтөлбөр зарласан. Энэ хүрээнд Япон, Өмнөд Солонгостой нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлаар хамтрах, Хятадтай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр тусгасан байна. 
Ташрамд, Испани жилд 1.2 тэрбум ам.долларын мах болон дайвар бүтээгдэхүүнийг Хятад руу экспортолдог бөгөөд энэ нь тус улсын гахайн махны импортын 20 орчим хувийг эзэлдэг байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #БНХАУ-ын дарга Ши Жиньпин,