Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 100 сая ам.долларын авлигын хэрэгтэй холбоотойгоор хоёр сайдыг огцруулахыг шаардлаа.
Тус улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, төрийн өмчит “Энергоатом” болон эрчим хүчний бусад байгууллагын худалдан авалтад хууль бусаар оролцсон таван хүнийг баривчилж, хоёр хүний эрэн сурвалжилж байгаа аж.
Зеленский “Оросын агаарын цохилтод байнга өртөж байгаа эрчим хүчний салбарт гарч буй авлигыг хүлээн зөвшөөрөх аргагүй” хэмээв. Мөн энэ хэрэгтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Светлана Гринчук болон Хууль зүйн сайд Герман Галущенког огцруулах хүсэлтийг тэрбээр гаргасан байна.
Европын Холбооны Гадаад бодлогын тэргүүн Кая Каллас энэ асуудлаар Украины эрх баригчид хатуу арга хэмжээ авч буйг сайшаажээ.
Өвөл ирж, цахилгаан дулааны хэрэгцээ эрс нэмэгдсэн, мөн Оросын довтолгоонд өртөж хүнд нөхцөлд ороод байгаа эрчим хүчний салбарт ийнхүү авлигын дуулиан дэгдсэн нь иргэдээс ч, Украиныг дэмжигч орнуудын зүгээс ч эрс шүүмжлэл дагуулж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557