Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иракийн иргэд парламентын 329 гишүүнээ сонгохоор саналаа өгч байна. Санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 6:00 -д эхэлсэн бөгөөд 24:00 цагт дуусах юм. Энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд Мухаммед Шиа аль-Суданигийн удирдсан эрх баригч эвсэл олон суудал авах магадлалтайг ажиглагчид онцолж байна. 
Тэдний үзэж буйгаар, энэ удаагийн сонгуулийн ирц ч бага байх төлөвтэй. Өнгөрсөн  2021 онд тус улсын түүхэнд  сонгогчид хамгийн доод түвшинд буюу 41 хувьтай санал хураалтад оролцсон бол энэ удаад ирц үүнээс ч бага байх магадлалтай аж. 

Сүүлийн жилүүдэд Иракт ажилгүйдэл, авлига газар авч, сонгуульд залуусын итгэл алдарч байгаа нь үүнд нөлөөлж буй. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд шинэ салхи оруулах зорилготой олон залуус нэр дэвшсэн ч тэд хүчтэй нам, бүлэглэлтэй өрсөлдөж, ялалт байгуулах магадлал бага байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#Ирак, #парламентын сонгууль,