Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагийн орой мэдэгдэл хийхдээ авлигатай тэмцэх байр сууриа дахин илэрхийллээ. Тэрбээр авлигын схемд оролцсон хэн ч ял завшихгүй гэж анхааруулаад тус улсын эрчим хүчний салбарт, тэр дундаа цөмийн эрчим хүчний “Энергоатом” компанид илэрсэн авлигын хэрэгт хатуу арга хэмжээ авах ёстойг онцлов. 
Украинд эрчим хүчний салбарт авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудыг мөрдөн шалгаж буй бөгөөд прокурорын газраас мэдээлснээр, “Энергоатом”-ын зарим ажилтан хахууль авч, тендерийн гэрээнүүдийг хууль бусаар хийсэн байж болзошгүй аж. 

Зеленский ““Энергоатом”  манай улсын эрчим хүчний тулгуур багана. Тиймээс компанийн дотоод засаглал, хариуцлагатай удирдлага бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” гэсэн байна.  Тэрбээр өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудын дотоод сахилга, ил тод байдлыг чангатгах бодлого хэрэгжүүлж, авлигатай тэмцэх тусгай нэгжийн үйл ажиллагааг дэмжиж ирсэн билээ. 

Эх сурвалж: Reuters 

#УКраин, #Владимир Зеленский,