Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотод иргэд агаарын бохирдлыг бууруулахыг шаардан жагслаа. Дели хотын агаарын чанарын индекс даваа гарагийн байдлаар 345 хүрээд буй бөгөөд энэ нь  хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц түвшин аж. Агаарын чанар муу, утаа тортог их, бохирдол жилээс жилд нэмэгдсээр буй ч хотын захиргаа, эрх баригчид дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн иргэд бухимдаж байна. 

Оршин суугчид “Цэвэр агаар бол бидний эдлэх ёстой эрх”, “Бид хордож байна” зэрэг бичиг бүхий самбар барин хотын төв хэсэгт, Ражпат өргөн чөлөөн дэх Энэтхэгийн хаалга хэмээх газар жагсан эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин цагдаа нар жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөлгүй бүсэд жагссан хэмээн иргэдийг саатуулаад буй. Энэ талаар тус улсын сөрөг хүчний удирдагч Рахул Ганди “Цэвэр агаараар амьсгалах нь хүний үндсэн эрх. Энэ эрхийнхээ төлөө жагсах нь ч Үндсэн хуулиар баталгаажсан үйлдэл. Эрхээ эдэлж, шаардлага тавьж байгаа иргэдэд гэмт хэрэгтэн мэт хандах нь буруу” гэж олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлжээ.
Үүний зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахаар шаардлагатай бүх л арга хэмжээг авч буйгаа эрх баригчид мэдэгдэж байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #агаарын бохирдол, #Энэтхэг,