Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
БНАСАУ зүүн тэнгисийн чиглэлд баллистик пуужингаар харвасан тухай БНСУ, Японы эх сурвалжууд мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяныг хэлэлцээ хийхийг уриалсны дараа буюу сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Умард Солонгос ийнхүү хэд хэдэн удаа пуужингийн туршилт хийгээд байгаа юм.
БНСУ-ын мэдээлэлд дурдсанаар, энэ пуужинг Хойд Солонгосын баруун хойд хэсэг буюу Хятадтай хил залгаа бүсээс харвасан бөгөөд пуужин ойролцоогоор 700 км зайг туулсан аж. Үүнээс өмнө ч, тухайлбал аравдугаар сард Пхеньян богино зайн тусгалт, мөн гиперсоник буюу дууны хурднаас таван дахин (нэг секундэд 1.7 км туулах чадвартай ) хурдтай пуужинг туршсан юм.
Үүний зэрэгцээ АНУ өнгөрсөн долоо хоногт мөнгө угаасан хэрэгтэй холбогдуулан Умард Солонгосын албан тушаалтнуудад хориг тавьсныг Пхеньян дайсагнан үйлдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлээд буй.
Эх сурвалж: Reuters

#онцолсон, #баллистик пуужин, #Хойд солонгос,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555