Филиппинд 114 хүний амийг авч, их хэмжээний хохирол учруулсан “Кальмаэги” хар салхи Вьетнамд хүрлээ.
Одоогоор салхины эрч 149 км/ц хурдтай байгаа бөгөөд долоон муж, олон хот сууринд үер буух эрсдэл нүүрлээд байна. Тус улсын зургаан нисэх буудал хаагдаж, хэдэн зуун нислэг цуцлагдаад байна.
Вьетнамын цэргийн 260,000 гаруй албан хаагч 6,700 техник хэрэгсэл, зургаан онгоц ашиглан эрсдэлтэй бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Фам Мин Чинь “Айл өрхүүдэд хүнс, цэвэр ус болон зайлшгүй хэрэгцээт зүйлсийг хүргэж байна” гэж мэдэгджээ.
“Кальмаэги” хар салхины нөлөөгөөр Тайландад ч аадар бороо орж, үер буух эрсдэлтэй тул тус улс бэлэн байдалд шилжиж байна.

Эх сурвалж: ВВС

#онцолсон, #Вьетнам, #Филиппин, #“Кальмаэги” хар салхи,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557