Live
НИЙГЭМ

ЭЦА: “Шатахуун дууссан байна” гэх ташаа мэдээллийг 21 хуурамч хаягнаас түгээсэн байна

“Клонкуудад шатахуун дууссан байна. Үнэ өслөө. Шатахуун нөөцөлж аваарай” гэсэн мэдээлэл өнөөдөр цахим орчинд тарсан. Тэгвэл энэхүү мэдээллийг түгээсэн цахим хаягнуудыг ЭЦА-наас шалгасан талаараа мэдээлэл өглөө.

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Тайван хэлэхдээ “Шатахуун дууссан байна. Үнэ өслөө. Шатахуунаа нөөцөлж аваарай” гэсэн мэдээллийг 27 хаягнаас цахим орчинд түгээсэн байна. Эдгээр хаягийг шалгаж, судлахад 21 нь хэн болох нь тодорхойгүй хуурамч хаягнаас оруулж. Зургаан хаягны эзэн холбогдогчийг тогтоож, шалгасан. Ингэхэд дээрх мэдээллийг шэйрлэсэн, хуулж нийтэлсэн байна.

ЭЦА-наас хийсэн шалгалтаар энэ хуурамч мэдээллийг зохион байгуулалттай түгээж байгаа юм байна гэсэн нөхцөл байдал үүслээ. Тийм учраас ард иргэд цахим орчин дахь мэдээлэлд итгэхгүй албан ёсны төрийн болон төрийн бус байгууллагын мэдээллийг уншина уу гэж хэлье” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet