Дэлхийн хамгийн том кофены сүлжээ “Starbucks” Хятадад эзэмшиж буй бизнесийнхээ 60 хувийг хөрөнгө оруулалтын “Boyu Capital” компанид дөрвөн тэрбум ам.доллараар зарах гэж байгаагаа мэдэгдлээ. Шинэ гэрээний дагуу “Starbucks” Хятад дахь салбарынхаа 40 хувийг эзэмших аж. 

Тус компани 1999 онд Хятадын зах зээлд хөл тавьж, АНУ-аас гадна хоёр дахь том зах зээл болоод байсан ч сүүлийн жилүүдэд “Luckin Coffee” зэрэг дотоодын брэндүүдтэй өрсөлдөж, өсөлт нь саарсаар буй. Тус компани одоогоор Хятад даяар 8000 салбартай бөгөөд салбаруудаа 20,000 болгох төлөвлөгөөтэй байгаа аж. 

Цаашид тэд “Boyu Capital”-тай хамтран ажиллаж, шинэ бүтээгдэхүүнүүд, дижитал платформыг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байгаа юм. 

Эх сурвалж: BBC 

#“Starbucks”,