Вьетнамын төв мужуудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Хюэ болон Дананг хот усанд автаад байна. Тус улсын Онцгой байдлын албаны мэдээлснээр, үерт автсан бүсэд 36 хүн нас барж, таван хүн сураггүй болсноос гадна 60 хүн бэртэж гэмтжээ. Түүнчлэн 94 байшин нурж сүйдэж, 12,600 байшин усанд автаад байгаа аж.

Үргэлжилсэн борооны улмаас мөн энэ бүсэд хөрс гулгаж,  7200 га тариалангийн талбай сүйдсэн бөгөөд 50 орчим байршилд авто зам эвдрээд байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар, өнгөрсөн өдрүүдэд Куанг Три мужид 141 мм, Хюэ хотод 220 мм, Дананг хотод 301 мм хур тунадас унасан бөгөөд цаашид ч бороо орох магадлал өндөр байна. 

Эх сурвалж: Viet Nam News 

#Вьетнам, #үер,