“Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025” үйл ажиллагааны талаар ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд, ҮСХ-ны ТӨШГ-ын Хүн ам, орон сууцны тооллогын хэлтсийн дарга О.Мандахзориг нар танилцууллаа.

Гэрэл зургийг MPA.mn
Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна. Хүн ам, орон сууцны тооллого нь тухайн улсын хүн ам зүй, тухайлбал хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг бүрдүүлдэг цогц судалгаа юм. Тооллогын хүрээнд Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжийн түвшинд хүн ам зүйн дэлгэрэнгүй судалгаа бий болж аливаа бодлого, шийдвэр гаргалтад ашиглах суурь мэдээлэл бүрдэх юм.
ХАОСЗТ-оор төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг үзүүлэлтийг бүрдүүлж байна. Тооллогын мэдээллийн чанарыг сайжруулах зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй 7015-1212 утсаар холбогдож байгаа юм.

Иргэд Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогод хамрагдахдаа http://2025.mn холбоосоор нэвтэрч, хувь хүний болон өрхийн мэдээллээ шалгаж, баталгаажуулна. Гар утаснаас нэвтрэх бол “E-Mongolia” системээр дамжин бүртгэлтэй мэдээллээ шалгаж, баталгаажуулах боломжтой.
Харин гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд http://citizen.2025.mn холбоосоор нэвтэрч тооллогод хамрагдана.
Үндэсний Статистикийн Хороо нь холбогдох хуулийн дагуу хувь хүн болон өрхийн мэдээллийн нууцыг чандлан хадгална гэлээ.

#онцолсон, #live, #ҮСХ, #Хүн ам орон сууцны завсрын тооллого-2025,