Парисын Луврын музейн Апполоны галерейд хулгай орж, хэдэн зуун жил хадгалагдсан үнэт үзмэрүүд алдагдсан талаар францын эрх баригчид мэдээллээ. Хэргийг баг зүүсэн дөрвөн этгээд үйлдсэн бөгөөд тэд механик шат ашиглан нэгдүгээр давхрын цонхоор орж, үзмэрийн шилэн хайрцгуудыг эвдэн есөн ширхэг үнэт эдлэлийг хулгайлжээ. 

Хулгайлагдсан үзмэрүүдийн дунд III Наполеоны хатан Евгений буюу Эүжинийн титэм, энгэрийн зүүлт, I Наполеоны хоёр дахь хатан, Мария-Луизагийн маргад шигтгээт ээмэг, зүүлт зэрэг XIX зууны үеийн Францын хаад, хатдын гоёлууд байжээ. Хулгайчид хэргийн газраас зугтахдаа Эүжинийн титмийг унагаасан байсныг музейн ойролцоогоос олоод буй.  

Францын Дотоод хэргийн сайд Лоран Нүнэз эдгээр үзмэр нь үнэ цэнээс гадна соёл, түүхийн үнэлж баршгүй ач холбогдолтойг онцолж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдэгдэв. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар, үнэт эдлэлийг задлах, чулууг нь салгаж борлуулах нь  амар тул хулгайчид ийм үйлдэл хийж магадгүй гэнэ.

Гарсан хэрэгтэй холбоотойгоор Луврын бүх зочдыг гарган, түр хааж, мөрдлөг шалгалт хийж байна. Мөн цагдаа нар ойролцоох камерын бичлэгүүдийг шалгаж буй. 

Эх сурвалж: ВВС 

#онцолсон, #Франц, #Луврын музей,