Хүчтэй аадар бороо, үерийн улмаас Мексикийн таван мужид 44 хүн амь үрэгджээ. Тус улсаар дайран өнгөрсөн “Присцилла”, “Раймонд” шуургыг дагасан аадар борооны улмаас үер бууж, хөрс гулгасны улмаас олон хот, тосгон усанд автсан байна. Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум “Одоогоор 139 хот, тосгонд онцгой байдлын арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгджээ. Хот, тосгодын гудамж талбай бүхэлдээ усанд автсан тул аврагчид завиар хүмүүсийг зөөж тээвэрлэж байна. Түүнчлэн олон зуун айл орон гэр, өмч хөрөнгөө алдаж, бүсийн хэмжээнд цахилгаан доголдож, цэвэр усны хангамж тасраад байгааг холбогдох албаныхан мэдээлж буй. 

Эх сурвалж: Reuters

#Газар хөдлөлт, #Мексик,