Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид ханиадны сироп уусан 17 хүүхэд нас барж, үүнтэй холбоотойгоор эм үйлдвэрлэгч “Sresan Pharmaceutical” компанийн эзэн С. Ранганатханыг баривчлаад байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд тус мужид таваас доош насны 17 хүүхэд “Coldrif” нэртэй ханиадны сироп уусны дараа нас барсан бөгөөд эмийн найрлагад диэтилен гликол гэх хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 500 дахин их агуулагдсан нь шинжилгээгээр тогтоогдоод байна. Одоогоор энэхүү эмийг зарах, уухыг хэд хэдэн мужид хориглоод байгаа юм.
Энэтхэгийн хуулиар эмийн компаниуд түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн бүрээ заавал шинжилгээнд хамруулах ёстой ч хяналтын тогтолцоо сул байгаагаас ийм хэрэг гарсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Энэтхэг нь дэлхийн эмийн үйлдвэрлэлийн гурав дахь том тоглогч бөгөөд АНУ-д хэрэглэгддэг нийт генерик эмийн 40 хувийг, Африкийн цөөнгүй улсын эмийн 90 гаруй хувийг нийлүүлдэг юм.
Эх сурвалж: Reuters

#Энэтхэг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555