COVID-19

Сүүлийн тав хоногт орон нутгийн халдварын тоо эрс буурав

Гэрэл зургийг MPA.mn

Манай улсад коронавирусийн халдварын албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 328,304 байгаа бол эдгэрэлт нь 466,906 болжээ.

Сүүлийн 24 цагт гэхэд халдварын 1,566 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1,392 болов. Мөн өнгөрсөн тав хоногийн статистик мэдээллийг харахад орон нутгийн халдварын тоо эрс буурчээ.

Тухайлбал,

  • Аравдугаар сарын 8-нд 1,042 тохиолдол,
  • Аравдугаар сарын 9-нд 857 тохиолдол,
  • Аравдугаар сарын 10-нд 801 тохиолдол,
  • Аравдугаар сарын 11-нд 513 тохиолдол,
  • Аравдугаар сарын 12-нд 459 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

Харин вакцинжуулалтын хувьд 2,252.914 хүн вакцины I тунд, 2,134.111 хүн вакцины II тунд, 345,914 хүн III тунд хамрагдаад байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet