Т.Баярмаа (Монголын Мянганы сорилтын сангийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал)

Монголын Мянганы сорилтын сан нь Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд улаанбаатарчуудын усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготой Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг хөтөлбөрийн үр өгөөж болон усны ухаалаг хэрэглээг олон нийт, залуучуудад түгээн таниулах зорилготой “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээг “Бидний ус - Бидний ирээдүй” уриан дор Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн /Рио Парк/-д аравдугаар сарын 4-10-нд зохион байгуулж байна. 

Гэрэл зургийг MPA.mn

“Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн-танин мэдэхүйн арга хэмжээний үеэр Усны үнэ цэн, ухаалаг хэрэглээ, ус дахин ашиглалт, бохирдлыг бууруулах зэрэг устай холбоотой асуудлуудын талаар залуучууд, олон нийтэд мэдлэг мэдээллээ хуваалцахаас гадна Усны Компактын бүтээн байгуулалтууд, нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт технологи, инновацыг танилцуулна. 

Арга хэмжээний хүрээнд долоо хоногийн турш усны салбарын байгууллагууд, Усны компактын оролцогч талуудын нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулах бөгөөд өнөөдөр буюу 10 дугаар сарын 6-ны өдөр Усны газрын дарга З.Батбаяр ШУТИС, МУИС-ийн оюутнуудад “Хот, суурины ус хангамж, усны нөөцийн зохистой менежмент” сэдвээр лекц уншлаа. Аравдугаар сарын 7-нд Монголын МСС-ийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батдэлгэр “Хаягдал ус ба ус дахин ашиглалт”, 8-нд УСУГ-ын Усны төв лабораторийн менежер Ц.Болормаа “Усны чанар, шинжилгээ, лаборатори”, 9-нд Монголын МСС-ийн Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батсүх “Усны салбарын шинэ дэд бүтэц, техник, технологи”, 10-нд Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “Усны салбарын цахим дэвшил” сэдвээр лекц унших юм. Мөн энэ өдрүүдэд залууст зориулсан кино үдэш, яруу найргийн үдэш зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг хүргэх юм. 

Монголын Мянганы сорилтын II Компакт гэрээний тухай

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 112 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монгол Улсад анх удаа Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаас гадна ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

#live, #онцлох зураг, #“Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэн,