Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Хиймэл оюун ухааны өгөгдлийн төвүүдийн тоо нэмэгдэж, үүнийг дагаад санах ойн чипний үнэ эрс өссөөр байгаатай холбогдуулан “Apple” компани “iPad” болон “MacBook”-ийнхээ үнийг нэмсэн  байна. Технологийн салбарт нүүрлээд буй чипний нийлүүлэлтийн хомсдол хэрэглэгчийн халаасанд шууд нөлөөлж эхэлсэн нь энэ гэж ажиглагчид онцолж буй. 

Тус компани бүтээгдэхүүнийхээ эд ангиудын үнийн өсөлтийг өөрсдөө дааж ирсэн боловч цаашид ийм байдлаар ажиллах боломжгүй болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тухайлбал, саяхан худалдаанд гаргаад байсан хамгийн хямд загвар болох "MacBook Neo" зөөврийн компьютерынхоо анхны үнийг 599 ам.доллароос 699 ам.доллар болгон өсгөсөн байна. 

Компанийн цахим хуудас дахь шинэчилсэн үнээр 512 гигабайтын багтаамжтай “MacBook Air” 1099 байснаа 1299 ам.доллар, нэг терабайтын багтаамжтай “MacBook Pro” 1699 байсныг 1999 ам.доллар, харин 128 гигабайтын “iPad Air” 599 ам.доллароос 749 ам.доллар болж тус тус өссөнөөс гадна “HomePod” спикер болон “Apple TV”-ийнхээ тарифыг мөн нэмсэн байна. Түүнчлэн ирэх намар шинээр гаргах “iPhone” гар утасныхаа үнийг ч нэмэх магадлал өндөр байгаа юм. 
 
Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар ухаалаг гар утас болон компьютерт ашиглагддаг шуурхай санах ойн үнэ 2026 оны нэгдүгээр улиралд бараг 98 хувиар өссөн аж. 

Эх сурвалж: Reuters 

#“Apple” компани,