Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Австрали улс хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг хязгаарлах хуулиа илүү чангатгаж магадгүй байна. Тус улсын Ерөнхий сайд Энтони Албанизийн мэдэгдэж буйгаар, уг хориг хэрэгжиж эхлээд зургаан сар өнгөрсөн ч өсвөр насныхны цахим хэрэглээнд дорвитой өөрчлөлт ороогүй гэсэн шинэ судалгаа гарсан гэнэ.
Британийн анагаах ухааны сэтгүүлд энэ долоо хоногт нийтлэгдсэн судалгаагаар, хууль хэрэгжиж эхэлснээс хойших гурван сарын байдлаар Австралийн 12-15 насны хүүхдүүдийн 85 хувь нь урьдын адил сошиал сүлжээг идэвхтэй ашигласаар байгаа аж. Ингэхдээ өсвөр насныхны гуравны хоёр нь насаа нэмж бүртгүүлэх, эсвэл насанд хүрсэн дүртэй зургаа системд оруулах зэргээр хязгаарлалтыг аргалж чаддаг аж.
Цахим аюулгүй байдлын комисс болон Харилцаа холбооны сайд Аника Уэллс нар хууль тогтоомжийг системтэйгээр дагаж мөрдөөгүй хэд хэдэн платформд хуулийн хариуцлага хүлээлгэхээр зэхэж байна. Уг хуулийн дагуу шаардлага хангаагүй компаниудыг 49.5 сая хүртэлх австрали доллар буюу 34 сая ам.доллароор торгохоор заасан юм. Гэвч одоогоор “Reddit” платформын зүгээс тус хоригийг эсэргүүцэн Дээд шүүхэд гомдол гаргаад байна.
Тиймээс Засгийн газрын зүгээс 16-аас доош насны хүүхдүүдийг “Meta” компанийн “Instagram” болон “Google”-ийн “YouTube” зэрэг платформуудад бүртгүүлэхийг хориглосон хуулийн хэрэгжилтийг улам чангатгах төлөвтэй.
Эх сурвалж: Reuters

#Австрали, #сошиал хориг,

Эрдэнэт-Овоо:
Дархан: