Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
НҮБ-ын Олон улсын далайн байгууллага Ормузын хоолойгоор арилжааны хөлөг онгоцуудыг хамгаалан гаргах ажиллагааг өчигдрөөс түр зогсоолоо. Уг хоолойд зорчиж явсан ачааны хөлөг онгоц халдлагад өртсөний дараа тэд ийм шийдвэр гаргажээ. Дайн эхэлсэн хоёрдугаар сараас хойш Ормузын хоолойд гацаад байсан зуу зуун хөлөг онгоц, мянга мянган далайчдыг нүүлгэн шилжүүлэх НҮБ-ын хөтөлбөр ийнхүү зогссон нь Ойрхи Дорнодоос гарах газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Их Британийн тэнгисийн цэргийн агентлагийн мэдээлснээр, Сингапурын далбаатай "Ever Lovely" хэмээх ачааны хөлөг онгоц Оманы эрэг орчимд дроны халдлагад өртсөн аж. Мөн халдлага гарахаас хэдхэн цагийн өмнө Тегераны зүгээс зөвшөөрөлгүй замаар явсан онгоцуудын аюулгүй байдалд баталгаа гаргахгүй хэмээн анхааруулж байжээ. Вашингтоны зүгээс энэхүү халдлагыг Тегеран үйлдсэн гэж буруутгаж буй ч Ираны Хувьсгалт гварди Ормузын хоолойгоор зөвхөн өөрсдийн заасан маршрутын дагуу хөлөг онгоцуудыг нэвтрүүлнэ гэдгээ онцлон мэдэгдээд буй.
Халдлагын тухай мэдээлэл гарснаас хойш дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ хоёр хувиар өсөөд байна. Нөгөө талаас, Вашингтон болон Тегеран дайн зогсоох энхийн хэлэлцээний гол асуудлууд дээр санал зөрөлдсөн хэвээр. Тухайлбал, гадаадад царцаасан Ираны хөрөнгийг чөлөөлөх, Тегеранд цөмийн шалгалт хийх, Ливан дахь Израилын цэргийн ажиллагааг зогсоох зэрэг олон асуудал дээр талууд нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Халдлага, #Хөлөг онгоц, #Ормузын хоолой,

Эрдэнэт-Овоо:
Дархан: