Live
УЛС ТӨР

ШЕЗ: Маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилно

Нийт шүүгчийн анхдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал үр дүнгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийж байна.

Уг чуулган өчигдөр буюу аравюдугаар сарын 11-нд болсон бөгөөд шүүгчид товлосон асуудлаа хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгосон билээ.

     Нийт шүүгчийн олонхын санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Батсүрэнгийн Ундрах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энхбатын Зоригтбаатар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Авирмэдийн Отгонцэцэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Амгалангийн Насандэлгэр, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Лхагвадоржийн Энхбилэг нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, Нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг баталсан юм.

Түүнчлэн уг чуулганаар мөн Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг хэлэлцэн баталсан билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet