БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбарын гадаадын мэргэжилтнүүдэд зориулсан шинэ төрлийн K визийг энэ долоо хоногт нэвтрүүлж эхэллээ. Засгийн газар үүнийг дэлхийд илүү нээлттэй болж буйг харуулах алхам гэж тодорхойлж байгаа ч олон нийтийн дунд хүчтэй шүүмжлэл дагуулж байна. Засгийн газрын албан мэдэгдэж буйгаар, K визэнд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик (STEM) чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эсвэл нэр хүндтэй их сургууль, судалгааны байгууллагад багшилж, ажиллаж буй гадаад хүмүүс хамрагдах боломжтой аж.

Харин тус улсын иргэдийн зүгээс гадаадын мэргэжилтнүүдийг ийнхүү оруулж ирснээр ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэж, дотоодын их, дээд сургуулиудын төгсөгчдийн боломж хумигдана гэж болгоомжилж байна. Төрийн мэдлийн хэвлэлүүдэд энэ виз нь Хятадын шинжлэх ухаан, технологийн салбарт шинэ боломж нээж, залуу гадаад мэргэжилтнүүдэд Хятадад ажиллаж, амьдрах нөхцөл олгоно гэсэн мэдээллүүд түлхүү гарч буй. Гэсэн ч энэхүү виз үнэхээр Хятадад ажиллах эрх олгох, эсэх нь тодорхой бус хэвээр. Гадаад хэргийн яам энэ визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын хугацаанд Элчин сайдын яам, консулуудаар дамжуулан зарлана гэж мэдэгдсэн ч тодорхой хугацаа заагаагүй байна. 

Эх сурвалж: BBC

#БНХАУ, #ХЯтад,