Канадын нууцлалын албаныхны хийсэн мөрдөн шалгалтаар “TikTok” платформ хүүхдүүдийн хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээг хангалттай хэмжээнд аваагүйг тогтоосон байна.
Мөрдөн шалгалтыг хийсэн комиссар Филипп Дюфрений хэлснээр, “TikTok” маш олон хүүхдийн эмзэг, хувийн мэдээллийг цуглуулж, онлайн маркетинг болон контент алгоритмд ашиглаж байжээ. Тэрбээр “Уг платформ хэрэглэгчдийн, тэр дундаа хүүхдүүдийн асар их хувийн мэдээлэл цуглуулдаг. Энэ мэдээллийг контент болон сурталчилгаа чиглүүлэхэд ашиглаж байгаа нь хүүхдүүд, ялангуяа өсвөр насныханд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй” гэжээ.
“TikTok”-ийн төлөөлөгчид энэ асуудлаар “Зарим дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа ч бид цаашид ил тод байж, нууцлалыг хамгаалах арга хэмжээг тууштай авах болно” гэжээ.
Барууны орнууд, тэр дундаа Канад “TikTok”-ийн нууцлалын бодлого, мэдээлэл цуглуулах арга хэлбэр зэргийг нарийвчлан шалгаж буй бөгөөд цаашид 13-аас доош насны хүүхдүүдийг хэрэглэгч болгохоос зайлсхийх, хүүхдүүд, өсвөр насныхны мэдээллийг маркетинг сурталчилгаа, контент санал болгох алгоритмд ашиглахгүй байхыг зөвлөжээ.
Үүний зэрэгцээ Европын холбооны томоохон байгууллагууд ажилчдаа утсан дээрээ “TikTok” татахыг хориглосон бол АНУ-ын Сенат төрийн албан хаагчдыг ч энэ платформыг ашиглахыг хориглосон хууль батлаад буй.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555