2010 онд байгуулсан “New START” цөмийн зэвсэг хянах гэрээ 2026 оны хоёрдугаар сард дуусахтай холбогдуулан АНУ-тай харилцан тохиролцсон тохиолдолд нэг жилийн хугацаанд сунгах саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавилаа. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт Путиний уг саналыг сайхан сонсогдож байна гэж мэдэгдээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө энэ асуудлаар мэдэгдэл хийх болно гэв.

“New START” нь АНУ болон Оросын хооронд үлдсэн цорын ганц, стратегийн цөмийн зэвсгийн хяналтын гэрээ бөгөөд талууд зөвхөн нэг удаа, таван жилээр сунгах боломжтой байсан юм. Үүнийг Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден нар  2021 онд сунгасан бөгөөд гэрээний дагуу талуудын байршуулсан стратегийн цөмийн хошууны тоо 1550-аас хэтрэхгүй, мөн пуужин, шумбагч онгоц, бөмбөгдөгч онгоц зэрэг зэвсэг тээвэрлэгчийн тоо 700-аас давахгүй байх хязгаарлалтыг мөрдөж буй. 

Эдгээр хязгаарлалтыг цуцалбал хоёр гүрний цөмийн өрсөлдөөн эхэлж болзошгүй гэж шинжээчид сэрэмжлүүлж байна.

Гэрээг ийнхүү сунгах санал тавьж байгаа нь  Москвагийн хувьд бодлогын шинэ өөрчлөлт бөгөөд өмнө нь зөвхөн АНУ-тай харилцаа сайжирсан тохиолдолд ийм хэлэлцээрт бэлэн гэдгээ мэдэгддэг байв. 
Харин Трамп цөмийн зэвсгийн шинэ гэрээ байгуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн ч энэ удаа Хятадыг ч хамруулах талаар ярьж буй юм.

Эх сурвалж: Reuters 

#Путин,