Афганистаны Талибаны Засгийн газар эмэгтэй зохиолчдын бичсэн бүх номыг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс хасах шийдвэр гаргалаа. Энэ хоригийн дагуу мөн хүний эрх, бэлгийн дарамттай холбоотой судалгааг хамарсан нийт 18 хичээлийг заахыг хоригложээ.
Одоогоор хориглоод буй 680 гаруй номын 140 гаруй нь эмэгтэй зохиогчийн бүтээл бөгөөд  эдгээр нь Шариатын хууль, системийн бодлоготой зөрчилдөж байна гэж  эрх баригчид үзэж байна. 
Талибан бүлэглэл засгийн эрхэнд гарснаас хойш боловсролын салбарт хийсэн хамгийн том хязгаарлалтуудын нэг нь энэ болж байна. Өнгөрсөн хугацаанд тэд охидыг зургаадугаар ангиас дээш суралцахыг хориглосон, мөн эх баригчийн сургалтуудыг хаасан бол одоо эмэгтэй судлаач, уран бүтээлчдийх бичсэн номыг сургалтын хөтөлбөрөөс ийнхүү хаслаа.

Эх сурвалж: ВВС 

#талибан, #Эмэгтэй зохиолчдын ном,