Филиппиний нийслэл Манила болон ойр орчмын хотуудад үргэлжилсэн, хүчтэй бороо орсны улмаас үер болж, иргэд сургууль, эмнэлэг, ажилдаа явахдаа завиар зорчин, нянгаар дамждаг лептоспироз хэмээх өвчин дэгдсэнээр хэдэн сая хүний өдөр тутмын амьдрал доголдож буй.
Энэ нөхцөл байдлаас үүдэн авлига, төсвийн хулгай, эрх мэдэлтэй гэр бүлийн хүүхдүүдийн тансаглал зэргийг иргэд эсэргүүцэж эхэллээ. Тус улсын хууль тогтоогчид, өндөр албан тушаалтнуудтай үгсэн үерээс хамгаалах төслөөр мөнгө завшсан барилгын компаниудыг иргэд “TikTok”, “Facebook”, X зэрэг цахим сүлжээнд шүүмжилж, энэ сарын 21-нд эсэргүүцлийн жагсаал хийхээр товложээ. Мөн улс төрчид, томоохон компаниудын эзэд, нөлөө бүхий гэр бүлийн хүүхдүүдийн тансаглалыг эсэргүүцсэн, элэглэсэн зургуудыг нийтэлж эсэргүүцлээ илэрхийлж байна.

Ерөнхийлөгч Фердинанд Ромуальдес Маркос үерээс хамгаалах төслийн авлигын хэргийг шалгах комисс байгуулж, ард түмнээсээ хулгайлсан этгээдүүдийг ил болгоно хэмээн амлав.
Филиппинчүүд авлигын улмаас өмнө нь хоёр ч Ерөнхийлөгчийг огцруулж байсан юм.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557