Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт /2025.09.01-2/ Онцгой байдлын байгууллагад 8 удаагийн ахуйн хүрээний гал түймрийн дуудлага бүртгэгдлээ. Тухайлбал, 

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн “Нугын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 13 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км/ автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн 07:31 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Prius" загварын автомашин бүрэн шатаж байсныг ажиллан унтраассан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн 10х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 22 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ын эзэмшлийн 5 ханатай 2 гэр эд зүйлийн хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 09.02-ны өдрийн 01:11 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, эзэмшигч тодорхойгүй 5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Иймд, болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна. 

#Гал түймэр, #обег,