“Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал" бүс нутгийн хуралдаан өнөөдөр эхэллээ. Дөрвөн өдрийн туршид үргэлжлэх тус арга хэмжээний хүрээнд: 

- Бүс нутгийн хэмжээнд кибер аюулгүй байдлын чиг хандлагуудыг хэлэлцэж, хариу арга хэмжээ авах, хамгаалалтыг сайжруулах шийдлүүдийн талаар санал солилцох;
- Бүс нутгийн кибер халдлага зөрчилтэй тэмцэх багуудтай харилцан туршлага судлах, суралцах; 
- Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах ур чадварыг сайжруулж, чадавхжуулах, кибер аюулгүй байдлын бодлого төлөвлөлт, менежментийг сайжруулах;
- Олон Улсын кибер дадлага сургуулилт зохион байгуулах, даалгавар боловсруулах туршлагаас суралцаж, дотоодын кибер дадлага сургуулилтын зохион байгуулалтын чанарыг сайжруулах;
- Бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах туршлага, ололт амжилтаас хуваалцах,
- Монгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын үүргийн хэрэгжилтийг танилцуулах, улсаа сурталчлан таниулах зэрэг асуудлыг хэлэлцэж, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагдах юм.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #Кибер аюулгүй байдлын зөвлөл, #ЦХИХХЯ, #Кибер аюулгүй байдал,