НИЙГЭМ

Ц.МАГАЛЖАВ: Одоогоор 17 бөхийн допингийн шинжилгээний хариу ирээд байна

Гэрэл зургийг
MPA.mn

-Бүх шинжилгээний хариу ирмэгц амралтын өдөр гэлтгүй олон нийтэд мэдээлнэ-

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, МҮБХ, Монголын үндэсний харваачдын холбоо өнөөдөр (2021.10.07) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав допингтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Үндэсний их баяр наадам цуцлагдсантай холбоотойгоор 512 бөхийн барилдаан зохион байгуулсан. Наймдугаар сарын 17-нд бөхчүүдээс допингийн шинжилгээ авч, 18-нд Солонгос Улсад тээвэрлэгдэн очсон. Ингээд есдүгээр сарын 17-ноос шинжилгээний хариу гарч эхэлсэн. Нэг шинжилгээний хариуг гаргахад 2-3 хоног шаардагддаг юм билээ. Одоогоор 17 бөхийн шинжилгээний хариу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирээд байна. Бүх шинжилгээний хариу ирмэгц амралтын өдөр байсан ч олон нийтэд мэдээлнэ. Аль нэгнийх нь шинжилгээний хариугүй ирээгүй байгаа тохиолдол олон нийтэд мэдээлэхгүй” гэв.

Дээрх холбоод морин уралдаанд зөвхөн монгол адуу уралдуулах, монголын биет бус өвийг хадгалан үлдээх тухайд санал нэгдэж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet