УЛС ТӨР

Я.Санжмятав: Яамдуудад зарцуулалтад гараагүй мөнгө байвал одоо л гарга

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Засгийн газар болон Улсын онцгой комиссын гишүүдээс коронавирусийн халдвараас сэргийлэх талаар хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Их Хурлын дэд дарга Я.Санжмятав байр сууриа ийнхүү илэрхийлэв.

“Эдийн засаг нэлээд хүндэрсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг дахь хохирлоо бид хэзээний амсчихсан. Одоо ядаж эрүүл мэндээрээ хохирмооргүй байна.

Дөрвөн асуудал ярьж байна. Нэгдүгээрт, иргэдийн маань хариуцлагагүй байдал нэлээд их байна гэж. Иймд энэ талын сурталчилгаан дээр түлхүү анхааръя.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Засгийн газар болон Улсын онцгой комиссын гишүүдээс коронавирусийн халдвараас сэргийлэх талаар хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо

Geplaatst door Newswire.mn op Woensdag 19 februari 2020

Хоёрдугаарт, яг эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 2 дахин нэмэгдүүлэх чиглэлд анхаараачээ. Хөрөнгө мөнгөө гаргаад яаралтай шийдэх хэрэгтэй байна. Ингэж байж хүмүүс хариуцлагажина. Мөн энэ салбарын ажилтнуудын хамгаалах хэрэгсэлд онцгой анхааръя.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах гэсэн хоёр асуудал ярьж байна. Яамдууд дээр зарцуулалтад гараагүй мөнгө юу байна. Магадгүй намар хэрэглэгдэх мөнгө байвал түүнийгээ шавхаачээ. Одоо бол шоуддаг үе биш.

Золголтыг нэг удаа тэвчье. Хамгийн чухал асуудал бол Covid19-ийг Монголд оруулахгүй байх ёстой. Тэгж байж Монгол Улсын дэлхийд үнэлэгдэх үнэлэмжийг нэмэгдүүлнэ” гэсэн юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet