Израилын армийнхан “Microsoft”-ын технологийг ашиглаж буйг тус компанийн ажилтнууд эсэргүүцэж, Нью-Йорк болон Калифорни муж дахь оффист суулт хийж, жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ. Тухайлбал,  Цахиурын хөндийн Маунтин-Вью дахь компанийн төв байрны урд талбайд ажилтнууд цуглан жагссан бөгөөд энэ үеэр  олон нийтийн хэв журам зөрчсөн гэх 18 хүнийг цагдаа нар баривчлаад буй. 

Израилын арми “Azure” үүлэн тооцооллын системийг ашиглан палестинчуудын ярианы мэдээллийг хадгалж буй гэсэн мэдээлэл цацагдсанаар хиймэл оюун ухаан болон үүлэн тооцооллын үйлчилгээг израилчуудад нийлүүлэхээ зогсоохыг “Microsoft”-ын ажилтнууд шаардаж эхэлсэн юм. Эдгээр технологи Газын зурваст энгийн иргэдийн амь насанд заналхийлж байна гэж ажилтнууд үзэж байгаа бөгөөд ёс суртахууны хариуцлагаа ухамсарлаж, Израилтай байгуулсан гэрээгээ дахин нягталж, цуцлахыг шаардаж байна. 

“Microsoft” компани "Бид үзэл бодлоо илэрхийлэх ажилтнуудын эрхийг хүндэтгэнэ, гэхдээ компанийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд зохих арга хэмжээ авна" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: AP 

#Израилын арми, #“Microsoft”-ын ажилтнууд,