Испанид их хэмжээний газар нутгийг хамарсан ойн түймэр даваа гарагаас Пикос-де-Европа нурууны өмнөд бэлд хүрч, алдарт Камино де Сантьяго мөргөлийн замыг хаахад хүрлээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес “Бид ийм хэмжээний түймрийг 20 жилд анх удаа харж байна. Уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа удаан хугацаанд хэт халсны улмаас түймэр улам газар авч, ноцтой түвшинд хүрч байна” хэмээн мэдэгдэв. Цаг уурчдын мэдээлж буйгаар, Европт энэ зун хэт халж, тэр дундаа Испанид 16 хоног үргэлжилсэн их халууны үеэр агаарын температур 45 хэмд хүрсэн нь түймрийн гол шалтгаан болжээ.

Одоогоор Испанид 344,400 гектар газар шатсан нь 2006 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж буй бөгөөд сүүлийн долоо хоногт л гэхэд Галиси, Кастилья-и-Леон мужид түймрийн 20 гаруй голомт үүсэж, төмөр замын үйлчилгээг ч цуцлахад хүрсэн юм. Испанийн армийн 3000 цэрэг, 50 онгоц түймрийн голомтод ажиллаж, Франц, Итали, Нидерланд, Словак, Герман, Чех зэрэг улсууд Европын Иргэний хамгаалалтын шугамаар тус улсад тусламж илгээж байна.
Эх сурвалж: Reuters

#Гал түймэр, #Испани Улс,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557