Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд Украйны Төрийн тэргүүн Владимир Зеленский, Европын удирдагчид болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нартай уулзаж, Украины дайныг зогсоох, аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцлээ.
Уулзалтын үеэр Трамп гэнэт Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдож 30 минут ярьсан бөгөөд түүнийг Зеленскийтэй ойрын хугацаанд уулзуулах санал тавьжээ. Германы канцлер Фридрих Мерцийн мэдээлснээр, уг уулзалтыг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулахаар тохиролцож, үүний дараа гурван талт хэлэлцээр хийхээр төлөвлөж буй аж.
Украйны Ерөнхийлөгч Зеленский уулзалтыг үр бүтээлтэй болсон гэж тодорхойлж, аюулгүй байдлын баталгааны нарийн заалтууд 7–10 хоногийн дотор бичгээр албажих төлөвтэйг онцлов. Тэрээр мөн АНУ-тай 90 тэрбум ам.долларын зэвсэг, 50 тэрбум ам.долларын дрон үйлдвэрлэлийн гэрээ хийж буйгаа баталжээ.

НАТО-гийн тэргүүн Марк Рютте аюулгүй байдлын баталгааны асуудлыг НАТО-гийн 5-р заалт буюу эвслийн нэг улс руу халдахад бүх улсад халдсантай адил авч үзэх байдлаар хэлэлцэж буйг дурдсан ч Украины газар нутагт цэрэг байршуулах асуудал яригдаагүйг мэдэгдэв. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон гурван талын уулзалтыг дэмжсэн ч, энэ үйл явцад мөн Европ ч оролцох ёстойг онцолж, дөрвөн талын хэлэлцээний санааг дэвшүүллээ.
Кремлийн мэдээлснээр, Путин Трампын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “илэн далангүй, бүтээлч” яриа болсныг тэмдэглэсэн байна. Гэсэн ч Европын удирдагчид Путин үнэхээр Зеленскийтэй нүүр тулж уулзах эсэхэд эргэлзэж буйгаа нуусангүй. Украины дайны гал зогсоох асуудлаар Европ зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн ч Трамп одоогоор төдий л шаардлагагүй гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC, Reuters

#онцолсон, #Дайн, #Европын холбоо, #Украины дайн, #Орос Украины дайн,