Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Лондонд айлчилж Британийн Ерөнхий сайд Киер Стармертай уулзаж, баасан гарагт болох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Аляскт болох уулзалтын өмнө байр сууриа нэгтгэж байна. 

Тэрбээр сүүлийн өдрүүдэд Европын удирдагчидтай уулзаж,  Украины газар нутгийг хуваах ямар ч тохиролцоог зөвшөөрөхгүй байхыг уриалж буй юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Дайныг дуусгах хүсэлтэй” гэж Дональд Трампад хэлж байгаа нь зүгээр дүр эсгэж буй үйлдэл гэж Украины Төрийн тэргүүн үзэж байна. 

Үүнээс гадна Германы санаачилгаар хийсэн цахим уулзалтын үеэр Путин энхийн хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй бол хатуу арга хэмжээ авна гэж Дональд Трамп мэдэгдсэн юм. Британи, Франц, Германы зүгээс ч Украинд гал зогсоох хэлэлцээрт Москвад илүү хатуу байр сууринаас хандах ёстой гэж үзэж байна. 

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, #Орос Украины дайн,