Live
НИЙГЭМ

ЦЕГ-ын дарга Ж.БОЛД: Иргэн Д.Монголхүү талбай руу эд зүйл, гутал оруулах гэсэн. Гутланд юу байгааг бид тааж мэдэхгүй

-Энэ оны есөн сарын байдлаар жижиг, том 198 жагсаал болсон-

ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын дарга Ж.Болд “Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох илрүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулах болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үүний дагуу бид албан үүргээ гүйцэтгэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний итгэл үнэмшил, үгээ хэлэх эвлэлдэн нэгдэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд цагдаагийн байгууллагаас хүндэтгэлтэй хандаж, хамтарч ажиллаж байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар жижиг, том нийт 198 жагсаал цуглаанболсон байна.

Иргэн Д.Монголхүүтэй холбоотой тайлбар хэлэхэд, есдүгээр сарын 30-нд жагсаал зохион байгуулагч иргэд Сүхбаатарын талбайд эд зүйл оруулах гэхэд цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлагыг тавьсан. Тэнд хайрцагтай эд зүйл, гутал байсан. Тэр гутал дотор юу байгааг бид бас мэдэхгүй. Иймд нэвтрүүлээгүй. Тухайн үед Сүхбаатарын талбайд ногооны үзэсгэлэн худалдаа болон төрийн болон төрийн бус байгууллагын өдөрлөг болж байсан. Олон нийт цугласан үед Сүхбаатарын талбай руу эд зүйл нэвтрүүлэхгүй гэх шаардлага тавихад иргэн Д.Монголхүү эсэргүүцэж албан хаагчийн биед халдсан.

Цагдаагийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй учраас баривчлах ажиллагаа явуулсан. Энэ ажиллагааг шөнийн 02.00 цагт зохион байгуулсан ч 02.30 цагт Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд хорих 461-р анги руу халдан орж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан. Энэ хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet