Туркийн баруун хойд хэсгийн Балыкэсир мужид өчигдөр орой газар 6.1 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас нэг хүн амиа алдаж, барилга байшингууд нуржээ. Тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликаягийн мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 16 барилга нурж, 29 хүн бэртэж гэмтсэн бөгөөд ослын газарт онцгой байдлын албаныхан ажиллаж байна.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган аврах хамгаалах ажиллагааг бүрэн хянаж буйгаа мэдэгдэж, амь үрэгдсэн хүний ар гэрт эмгэнэл илэрхийлж, бэртэж гэмтсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүслээ. Турк Улс гурван том тектоникийн хавтангийн уулзвар дээр байрладаг тул газар байнга хөдөлдөг бөгөөд 2023 оны хоёрдугаар сард 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 50 мянга гаруй хүн амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирч байв. 

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Газар хөдлөлт, #турк,