МҮЭХ-оос Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын цомхотголтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын 147 ажилтныг “төрийн бодлого (төсвийн хэмнэлт, бүтцийн шинэчлэл гэх мэт)” нэрийдлээр цомхотгох шийдвэр гарсныг Ус Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас албан ёсоор мэдэгдсэн.
Тус мэдэгдэлд “Газар хуваарийн шинэчлэл, төсвийн хэмнэлтийн хүрээнд үндэсний сүлжээний станцуудыг бууруулж, төрөлжсөн байршлуудыг тэнцвэртэй үйл ажиллагаанд шилжүүлэх зорилготой” хэмээсэн ч ажилтнуудыг цомхотгох үндэслэл тодорхой бус, цомхотголын явцад ажилтануудын эрх ашиг, хөдөлмөрийн нөхцөл зэргийг хангах ажиллагаа үр дүнгүй хөдөлмөрийн хууль болон бусад холбогдох хуулийн шаардлагыг зөрчиж байна гэх шүүмжлэл улс төр, мэргэжлийн орчинд нэмэгдэж байна.
МҮЭ-ийн холбоо бол ажилчдын төлөөллийн байгууллага бөгөөд ажиллах хүчний эрх, хөдөлмөрийн ёс зүй, шударга зарчимд тулгуурлан энэ асуудлыг хяналт тавих, шаардлага хүргүүлэх, маргааныг эцэслэн шийдвэрлүүлэхэд анхаарах болно гэв.
Хэвлэлийн хуралд МҮЭ-ийн Холбоо, Салбарын ҮЭ-ийн холбоодын төлөөлөл, Цомхотголд өртсөн ажилтнуудын төлөөлөл оролцож байр сууриа илэрхийллээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #мүэх, #УЦУОШГ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557