НИЙГЭМ

ФОТО: Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлага тактикын хээрийн сургууль өндөрлөлөө

“Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикын хээрийн сургууль есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд амжилттай зохион байгуулагдлаа.

“Сэлэнгэ 2021” хээрийн сургуулийн хаалтын ёслолын арга хэмжээ Төв аймгийн Зуун мод хотноо болж байна. Өнгөрсөн жил явагдсан “Сэлэнгэ-2020” сургуулийн тухайд гэвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэж хоёр орон тус тусдаа ижил цаг хугацаанд явагдаж байсан бол энэ жил Монгол, Орос дайчид өмнөх жилүүдийн уламжлалыг сэргээж нэгэн удирдлага дор нэгдэн хамтдаа үүрэг гүйцэтгэснээрээ онцлог байлаа. Энэ удаагийн “Сэлэнгэ-2021” хээрийн сургууль “Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд бэлтгэх, зохион байгуулах нь” сэдвийн хүрээнд амжилттай явагдсан бөгөөд Монголын талаас сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар ажилласан юм. Тус сургууль гурван үе шаттайгаар явагдлаа.

Тодруулбал, ОХУ-ын цэрэг дайчдыг сургалт, дадлагад оролцох зэвсэг, техникийн хамт хүлээн авахаас эхлээд хуурай болон 25, 50 хувийн сум, галт хэрэгсэлтэйгээр буудлагын дадлага хийж эцэст энэ сарын 4-ний өдөр буюу өчигдөр гол үйл ажиллагаа болох байлдааны буудлагаар үргэлжилсэн юм. “Сэлэнгэ-2021” сургуулийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Болор болон албаны бусад хүмүүс сургуулийн буудлагын үйл явцтай танилцсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ нэгдсэн байлдааны буудлагын дараа нийт алба хаагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид “Сэлэнгэ-2021″ хээрийн Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй нь олон ач холбогдлыг дагуулж байна” гэлээ.

May be an image of 1 person, standing and outdoors
Гэрэл зургийг ахлах ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ
May be an image of aircraft and outdoors
May be an image of standing and outdoors
May be an image of outdoors
May be an image of 3 people and outdoors
May be an image of aircraft and outdoors
May be an image of outdoors
May be an image of 6 people and outdoors
May be an image of 4 people and people standing

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet