-Байгалийн түүхийн музейг оролцоонд суурилсан хүүхэд, залуучуудын боловсролыг дэмжих төв болгон хөгжүүлэхээр олон улсын зөвлөх үйлчилгээний төлөөлөлтэй уулзалт хийв-

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын барилга байгууламжийн орон зайн үнэлгээ, үзэл баримтлалын зөвлөмж, байгууллагын стратегийн тойм, хөгжлийн стратегийн чиг хандлага, тэргүүлэх чиглэл, музейн эрхэм зорилгыг өргөн хүрээнд тодорхойлж, үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө боловсруулахаар дэлхийн 61 оронд 2,900 орчим төслийг хэрэгжүүлсэн 45 жилийн туршлагатай “Лорд культурал ресурсес” компанитай 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан хамтран ажиллах болсон. 

Тус хамтын ажиллагааны хүрээнд энэ сард Байгалийн түүхийн музейн төлөөлөл “Лорд культурал ресурсес” компаний төслийн ахлагч Javier Jimenez (төслийн менежер), Robert LaMarre (дэд ерөнхийлөгч) Б.Номинтуяа нартай уулзлаа.

Энэ уулзалтын хүрээнд төслийн ахлагч Javier Jimenez музейн төлөөлөлд Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалтын барилга байгууламжийн орон зайн үнэлгээг танилцуулж, цаашдын хөгжлийн стратеги боловсруулах зөвлөмж, үзүүллэг дэглэлтийн дизайны төлөвлөлтийг олон улсын түвшинд хэрхэн хийж гүйцэтгэх талаар “Emerging Markets” сургалт зохион байгуулсан ач холбогдол өндөр уулзалт болжээ.

#онцолсон, #Байгалийн түүхийн музей,