ОХУ-ын Камчаткийн хойгт болсон 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Япон даяар гаргасан цунамийн анхааруулгыг зөвлөмж болгон түвшинг нь буурууллаа. Гэсэн ч Хоккайдогоос Окинава хүртэлх эрэг дагуу бүсэд иргэдийг болзошгүй аюулаас болгоомжлохыг сануулсаар байна.
Японы цаг уурын агентлагаас мэдээлснээр, 229 хот суурингийн хоёр сая гаруй оршин суугчид нүүн шилжих, тэр дундаа далайн эргээс холдох, өндөрлөг газар руу яаралтай очих анхааруулга өгчээ.
Цунамийн сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор нийтийн тээврийн хөдөлгөөнд хүндрэл үүсэж, Токио болон зэргэлдээх Токайдо, Ёкосука, Шонан-Шинжүкү шугамуудын галт тэрэгний хөдөлгөөн саатсан байна. Мөн Сэндай нисэх буудлын хөөрөх зурвасуудыг хааж, бүх нислэгийг зогсоожээ.
Эх сурвалж: NHK

#Цунами, #Япон, #ОХУ-ын Камчаткийн хойгт болсон 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555