ОХУ-ын Камчаткийн хойгт болсон 8.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Япон даяар гаргасан цунамийн анхааруулгыг зөвлөмж болгон түвшинг нь буурууллаа. Гэсэн ч Хоккайдогоос Окинава хүртэлх эрэг дагуу бүсэд иргэдийг болзошгүй аюулаас болгоомжлохыг сануулсаар байна.