Канадын Ерөнхий сайд Марк Карни ирэх есдүгээр сард Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгөө зарлаж, сүүлийн өдрүүдэд ийм мэдэгдэл хийсэн “Их долоо”-гийн гурав дахь улс боллоо. Үүнээс өмнө Их Британи, Франц мөн есдүгээр сард Палестиныг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн юм. Палестины Засгийн газар ардчилсан шинэчлэл хийх, 2026 онд ХАМАС-ын оролцоогүйгээр бүх нийтийн сонгууль зохион байгуулах, зэвсэг хураах бодлого хэрэгжүүлэхийг Канад шаардаж буй юм.
Харин Израил энэ мэдэгдлийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Хэрвээ Франц, Их Британи хоёр Палестиныг албан ёсоор хүлээн зөвшөөрвөл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудаас зөвхөн АНУ л Израилын талд үлдэх юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555