БНХАУ-ын умард мужуудад аадар бороо орсны улмаас үер бууж, хамгийн багадаа 30 хүн амиа алдаж, хэд хэдэн хүн сураггүй болоод байна. Байгалийн энэ гамшгийн улмаас мөн мянга мянган хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Тухайлбал, Бээжин хоттой залгаа Хөбэй мужийн Луаньпин тойрогт үер бууж, хөрс гулгасны улмаас их хэмжээний хохирол учирч, найман хүн сураггүй болоод буй. Түүнчлэн нийслэлийн Миюн дүүрэгт унасан хур тунадасны хэмжээ 30 см хүрч, сууцны хорооллын машины зогсоолд байсан автомашинуудыг урсгасан тохиолдол ч гарчээ. 

Бээжингээс холгүй орших Тяньжин хотод мөн 5,600 орчим иргэнийг эрсдэлээс сэргийлэх үүднээс аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлснээ орон нутгийн захиргаа мэдэгдсэн байна. Үер, хөрсний гулгалт болж, гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд туслах, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм. 

Ташрамд, өнгөрсөн 2023 онд Бээжин болон Хөбэй мужид буусан үерийн улмаас 81 хүн амь үрэгдэж, 34 хүн сураггүй алга болж байв. 

Эх сурвалж: Euronews

#бороо, #үер, #ХЯтад,