Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор бие биеэсээ хохирлын нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй гэж НҮБ-ын олон улсын дээд шүүх үзлээ. Энэ шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй хөгжиж буй улсуудын хувьд томоохон ялалт, түүхэн шийдвэр гэж ажиглагчид үзэж буй. Хааг дахь Олон улсын шүүхийн шүүгч Ивасава Южи “Энэ маш чухал шийдвэр. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийг ямар улсаас шалтгаалсан бэ гэдгийг тогтоох хүндрэлтэй” гэдгийг онцолсон юм.
Бага орлоготой, далайн түвшнээс доош орших бүсийн орнуудын санаачилгаар 2019 онд энэ асуудлыг анх хөндсөн юм. Шүүхийн энэ шийдвэрийн дагуу Парисын хэлэлцээрт нэгдээгүй улс ч уур амьсгал, байгаль орчноо хамгаалах үүрэгтэй, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй компаниудын нөлөөнд Засгийн газар нь хариуцлага хүлээнэ, шатахууны салбарт татаас олгох, шинэ олборлолтын зөвшөөрөл өгөх зэрэг нь олон улсад хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл гэж тооцогдож болзошгүй, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хохирлыг нөхөн төлүүлэх эрх хөгжиж буй орнуудад нээлттэй зэрэг чухал ойлголтуудыг тодорхой болгож өгчээ.
Одоогоор Вануату, Маршаллын арлууд зэрэг уур амьсгалын нөлөөнд хамгийн их өртсөн орнууд төлбөр нэхэмжлэх хэрэг үүсгэхээр судалж эхлээд байна. Гэхдээ АНУ, БНХАУ зэрэг орнууд Олон улсын шүүхийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрдөггүй тул эдгээр улсыг шууд шүүхэд дуудах боломжгүй байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эдийн засгийн нийт хохирлыг 2000–2019 онд 2.8 их наяд ам.доллар хэмээн тооцоолсон судалгаа “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: ВВС

#онцолсон, #нүб, #Уур амьсгалын өөрчлөлт,