Одоогоос 20 жилийн өмнө дэлхий даяар дэгдэж байсан чикунгунья вирусийн халдвар дахин нэмэгдэж буй тул ДЭМБ яаралтай анхааруулга гаргалаа. Энэхүү вирус нь Энэтхэгийн далайн бүсээс дахин дэгдэж Европ болон бусад тив рүү тархаж эхэлсэн бөгөөд халдвар тархахаас сэргийлэхийг тус байгууллага улс орнуудад уриаллаа. 

ДЭМБ-ын эмнэлзүйн ажилтан Диана Рохас Альварезын мэдэгдсэнээр, дэлхийн 119 орны  5.6 тэрбум орчим хүн чикунгунья вирусийн халдвар авах эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа бөгөөд халдвар авсан үед халуурах, үе мөч өвдөх, удаан хугацаанд хөдөлмөрийн чадвар алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Ла Рейюнион, Майотт, Маврикий зэрэг Энэтхэгийн далайн арлын бүсэд вирусийн халдвар дахин дэгдсэн байна. Мөн Мадагаскар, Сомали, Кени зэрэг Африкийн орнуудад ч халдварын тохиолдлууд бүртгэгдээд буй. 

Европ тивийн хувьд өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хойш Францад 800 орчим тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шумуулаар дамжин халдвар авсан 12 тохиолдол илэрчээ. Зика, денге зэрэг вирусийг дамжуулдаг Aedes төрлийн шумуул чикунгуньяг ч мөн дамжуулдаг аж. Энэ төрлийн шумуул өдрийн цагаар хаздаг учир үргээгч шүршигч, бодис хэрэглэх, урт ханцуйтай хувцас өмсөх зэргээр халдвараас сэргийлж болох аж. 

Эх сурвалж: Reuters 

#дэмб,