Бангладешийн нийслэл Дакка хотод сөнөөгч онгоц осолдож, сургуулийн кампус руу унасны улмаас 20 хүн амиа алдаж, 164 хүн шархадсан байна. Тус улсын агаарын хүчний “F-7 BGI” загварын сургалтын онгоц Даккагийн Курмитола баазаас хөөрсний дараа техникийн саатал гарч осолджээ. Ослын улмаас гарсан галд коллежийн байрууд ч өртөж, олон хүн түлэгдэж гэмтсэн аж.

Гэмтсэн, бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний дунд бага ангийн сурагчид ч байгаа юм. Хууль сахиулагчид, мэргэжилтнүүд ослын нарийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. “F-7 BGI” онгоцыг Хятадын “Chengdu” компани үйлдвэрлэсэн бөгөөд Зөвлөлтийн МиГ-21 онгоцны лицензээр бүтсэн хамгийн сүүлийн загвар юм. Бангладеш 2011 онд ийм 16 онгоц худалдан авчээ. 

Эх сурвалж: Reuters

#Бангладеш, #“F-7 BGI” онгоц, #Хятадын “Chengdu” компани,