АНУ-ын Сангийн яам Ираны нефтийн хууль бус худалдаа, “Хезболла” бүлэглэлийн санхүүжилтийн сүлжээг чиглэсэн шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлалаа. Ирэх долоо хоногт хоёр тал Норвегийн Ослод уулзаж, цөмийн хэлэлцээр хийх юм. Үүний өмнөхөн Ираны санхүүгийн гол эх үүсвэрүүдийг онилон хориг тавьж байгаа нь хэлэлцээрт нөлөөлөх нь гарцаагүй.
Тухайлбал, Ирак-Британийн иргэн Салим Ахмед Саидын удирддаг компаниуд, мөн Арабын Нэгдсэн Эмиратад бүртгэлтэй “VS Tankers” нэртэй компани шинэ хоригт багтжээ. АНУ-ын мэдээлснээр, эдгээр компани Ираны нефтийг Иракийнхтай хольж, барууны зах зээлд ирак нефть хэмээн борлуулж ирсэн бөгөөд уг үйлдэл нь АНУ-ын хоригийг зөрчсөн явдал болж байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Тегеранд тогтворгүй байдал үүсэхэд нөлөөлж байгаа санхүүгийн эх үүсвэрүүдийг устгана” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн “Хезболла”-гийн хяналтад байдаг санхүүгийн “Al-Qard Al-Hassan” байгууллага болон удирдах ажилтнуудыг нь хоригийн жагсаалтад оруулсан байна. Тэд “Хезболла”-д ашигтай олон сая ам.долларын хууль бус гүйлгээ хийсэн гэж АНУ үзэж буй. Хориг арга хэмжээний хүрээнд нэр дурдагдсан этгээдүүдийн АНУ дахь бүх хөрөнгийг царцааж, Америкийн байгууллагуудтай аливаа хэлцэл хийхийг хоригложээ.
Ираны эрх баригчид одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #иран, #“Хезболла” бүлэглэл,