Ахмадуудыг эргүүлд гаргана гэдэг худал мэдээлэл гэлээ

Сар шинийн баяртай холбогдуулан Нийслэлийн засаг даргын тамгын газар, ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Олон нийтийн сүлжээгээр “Ахмадуудыг дайчлан эргүүлд гаргана, дроноор сар шинийн баяр тэмдэглэж байгаа эсэхийг хянана” гэсэн худлаа мэдээлэл явсан гэж мэдээллээ.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Тэрээр “Дээрх мэдээлэл худлаа. Ахмадуудыг дайчлахгүй, дрон нисгэж хянахгүй” гэсэн юм.

Мөн “Нийслэлийн цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Л.Амармөрөн хэлэхдээ “Дрон нисгэж байгаа. Энэ сар шинийн баяр дөхөөд ирэхээр ахуйн хулгай их гардагтай холбоотой. Тийм учраас хулгай гарахаас сэргийлж хянаж байгаа” гэсэн юм.
Д.Занданбат
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах