ЭДИЙН ЗАСАГ

САНГИЙН ЯАМ: Урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй

Гэрэл зургийг MPA.mn

2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ – ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖИНЭ

Хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийн дагуу үнэлгээ хийгдсэн ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДИЙГ нэн тэргүүнд хэрэгжүүлж, урсгал болон ашиглалтын зардал өндөртэй хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхгүй гэж Сангийн яамнаас мэдээллээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход түлхүү чиглэсээр ирсэн, энэ хүрээндээ 2022 онд эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, мөн өмнөх онуудад эхэлсэн төслүүдийг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах чиглэлийг баримталлаа. Ирэх 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цахим систем, аргачлалын дагуу боловсруулж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүдийг төсвийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн, үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжилт хийж, энэ хүрээнд 2021 оны түвшингөөс зам тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 7.1 дахин, барилга байгуулалтын салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 3.7 дахин, эрчим хүчний салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 6.4 дахин их төлөвлөлөө. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 2022 оны ДНБ-ийг 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөөлөл гарчээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet